Метал хийц эдлэл
Манай компани стандартын шаардлага хангасан өндөр чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж 2011 онд металл хийц эдлэл боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
Одоогийн байдлаар манай компани сардаа 1000тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг цех рүү оруулах, бэлдцийг технологийн дамжлагын машин хооронд шилжүүлэх, нарийвчилсан хэмжилт тэмдэглэгээ, зүсэлт хийх, нэгтгэх, гагнах, өрөмдөх буюу технологийн болон бэхэлгээний нүх гаргах, марклах, гадаргуун өнгөлгөө будаг хийх зэрэг боловсруулалтын ажилбаруудыг гүйцэтгэх, хадгалалт, тээвэрлэлтэд ачих, буулгах зэрэг технологийн бүх шат дамжлагад шаардлагатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр бид төмөр каркасан барилга, төмөр гүүр, гүүрэн краны зам, цахилгаан дамжуулах шугамын ган тулгуур, цементийн агуулах зэрэг том оврын төмөр хийц эдлэлийг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж байна.
Манай компани зураг төслийн дагуу бүхий л төрлийн хэмжээтэй төмөр каркасан барилгын хийц эдлэлийг үйлдвэрлэж, угсралтын ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж байна.